Аварга мод

35,000₮
Бүтээгдэхүүний код:9789919982379
Хүргэлттэй

Зохиолч: М. Уянсүх

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 145x205

Нүүрний тоо: 466

ISBN: 9789919982379


Эл роман нь яруу найрагч, зохиолч Уянсүхийн гучаад жилийн эрлийн үр дүнд бүтжээ. Товч хэлэхэд анх 1991 онд бичигдсэн нэг туужийнх нь санаа явсаар байгаад “Аварга мод” роман болсон агаад зохиолч нь өөрийн туулсан амьдрал, үнэн намтар дээр тулгуурлан хүний оршихуйг гүн гүнзгий эргэцүүлснээрээ сонирхол татна.

Тархинд нь номын хий дүүрсэн хөгшин гэлэн хэлсэн нь: Чи мэдэх үү? Тооны арван орон бий. Тэр арван орныг арван янз дүрсээр тэмдэглэнэ. Тэдэн дотор бүхнийг шийддэг ганцхан тоо байдаг юм. Орчлон хоосон. Хоосон дотроо үл үзэгдэх тойрог замтай. Тойрог зам нь нар буруу, зөв хаашаа ч эргэж болно. Үйлийн үр тэр тойрогт л багтана. Гэсэн ч, ямагт санаж яв, ганцхан тоо л бүхнийг шийддэг юм шүү!!!...

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл