“АНД хэвлэлийн газар” нь МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэх албанаас хүргэх эх хэлний суурь мэдлэгтэй хүүхдүүдийг бэлтгэх зорилго доор зохиогддог “Хөгжилтэй үсэгнүүд” нэвтрүүлэгт ивээн тэтгэгчээр ажиллаа.
Тухайн нэвтрүүлгийн зорилго нь: Манай улсын Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсролын зорилгыг “Эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгэхээр бид нэвтрүүлгээ энэ боловсролын зорилготой уяж, бага ангийнханд эх хэлний мэдлэгээ эзэмшихэд нь дэм болох, уралдаанд оролцсон хүүхдүүдээр дамжуулан олон хүүхдийг монгол хэлний хичээлдээ дуртай болгох зорилготой юм. Энэ нь ирээдүйд тэд эх хэлээрээ зөв ярьж, зөв бичиж, уншиж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлдэг болох суурийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм.