Зохиолч: Harvard Business Review
Орчуулагч: З. Тогтохмаа, Б. Өлзийсайхан, Б. Хатантуул, Б. Агиймаа
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 140x200
Нүүрний тоо: 200
ISBN: 9789919997946
HARVARD BUSINESS REVIEW СЭТГҮҮЛИЙН ЗААВАЛ УНШИХ ШИЛДЭГ 10 НИЙТЛЭЛ
Удирдах ажлын мөн чанар чухам юу вэ?
Менежер болох анхны даваа амаргүй. Хүмүүс менежер болж дэвшмэгцээ энэ шинэ алба төсөөлснөөс нь илүү зүйл шаардахыг олж мэддэг. Менежерийн хувиар амжилтад хүрэх ур чадвар, аргачлал ажилтан байх үеийнхтэй харьцуулшгүй өөр болохыг, түүнчлэн одоогийн чадавх болон шинэ албанд тавигдах шаардлага хоёр нь зөрж байгааг тэд олж мэдээд цочирддог. Энэхүү номд зөвхөн шинэ гэлтгүй туршлагатай менежерүүдэд ч санаа өгөх, шилдэг нийтлэлүүд багтжээ.
Энэхүү номоос дараах сэдвүүдийн тухай уншаарай:
• Менежментийн талаарх түгээмэл эндүү ойлголтууд
• Ажилтан, дарга, хамт ажиллагсадтайгаа зөв харилцаатай байх
• Бизнесийн зорилго, хувийн ахиц дэвшилд тань тус болох хэлхээ холбоог тогтоох
• Хүлээж авсан багаа үнэлж, гүйцэтгэлийг нь сайжруулах
• Шийдвэр гаргалтыг ерөнхий дүр зургаар авч үзэх
• Өндөр ачаалалтай орчинд ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах
• Чиг үүргийн удирдлагаас бизнес нэгжийн захирал болох шилжилт
“HBR’s 10 Must Reads” цуврал бол дэлхийн тэргүүний эрдэмтэн судлаачдын Harvard Business Review сэтгүүлд хэвлүүлж байсан бүх цаг үеийн шилдэг нийтлэлийн эмхэтгэл юм. Энэхүү цуврал бол туршлагатай захирал, шинэхэн менежерийн хэн хэнд нь үр өгөөжөө өгөх зөвлөгөө мэдээллийн баялаг сан билээ.