Дижитал шилжилтийг удирдахуй

49,000₮
Хүргэлттэй

Зохиолч: Harvard Business Review

Орчуулагч: С. Баясгалан

Хавтас: Зөөлөн

Хэмжээ: 140x200

Нүүрний тоо: 224

ISBN: 9789919997922


HARVARD BUSINESS REVIEW СЭТГҮҮЛИЙН ЗААВАЛ УНШИХ ШИЛДЭГ 10 НИЙТЛЭЛ


Танайх ямар дижитал стратегитай вэ?

Дижитал шилжилтийн талаар ойлгож мэдэхийг хүссэн менежер бүр уншвал зохих, шилдэг 10 нийтлэлтэй танилцана уу. Эрдэмтэн судлаачид Harvard Business Review сэтгүүлийн баялаг сангаас сорчлон шүүж, дижитал стратегиа шинэчлэх, өөрчлөлтөд тулгарсан саадыг давах, тасралтгүй холболттой өнөөгийн ертөнцөд ялалт байгуулахад тань туслах гол агуулгыг багцлан хүргэж байна.


Та энэхүү номоос:

· Салбараа эргүүлэх шинэ бизнес моделийг боловсруулах

· Эрэл хайгуулд суурилсан шилжилт хийж эрсдэлээ багасгах

· Датагаа илүү стратегич байдлаар ашиглах

· Ажилтнуудаа ирээдүйн ажлын байранд бэлтгэх

· Зөв төслүүдээ сонгон хэрэгжүүлэх

· Хиймэл оюуны эринд өрсөлдөх

· Ухаалаг, холболттой төхөөрөмжийн шинэ эриний онцлог зэрэг сэдвийн талаар уншаарай.


“​HBR’s 10 Must Reads” цуврал бол дэлхийн тэргүүний эрдэмтэн судлаачдын Harvard Business Review сэтгүүлд хэвлүүлж байсан бүх цаг үеийн шилдэг нийтлэлийн эмхэтгэл юм. Энэхүү цуврал бол туршлагатай захирал, шинэхэн менежерийн хэн хэнд нь үр өгөөжөө өгөх зөвлөгөө мэдээллийн баялаг сан билээ. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл