Зохиолч: Harvard Business Review
Орчуулагч: Ө. Сумъяа, Б. Агиймаа, Б. Өлзийсайхан
Хавтас: Зөөлөн
Хэмжээ: 140x200
Нүүрний тоо: 151
ISBN: 9789919968694
HARVARD BUSINESS REVIEW СЭТГҮҮЛИЙН ЗААВАЛ УНШИХ ШИЛДЭГ 10 НИЙТЛЭЛ
Уналт бүтэлгүйтлээс улам хүчирхэг, сайн манлайлагч болон сэргээрэй.
Хэрэв та хүчирхэг сэтгэл зүйн талаар дорвитой бүтээл уншаагүй яваа бол салбарын экспертүүдийн бичсэн эдгээр арван нийтлэлтэй танилцаарай. Харвардын Бизнесийн Тойм сэтгүүлийн сан хөмрөгөөс сэтгэлийн хат, даван туулах чадавхыг бэхжүүлж, өндөр гүйцэтгэлд хөтлөх хамгийн чухал санаануудыг та бүхэнд сорчлон хүргэж байна.
Энэхүү номд дараах алдартай нийтлэлүүд багтжээ:
· Шилдгийн шилдгүүд хэрхэн сайжирдаг вэ?
· Манлайллын хүнд сорилтууд (Энэ нийтлэл уг цувралын “Манлайлал” номд мөн багтсан.)
· Даван туулах чадавхыг цогцлоох нь
· Ой ухааны фитнес
· Корпорацын тамирчныг бүтээхүй
· Хэрхэн ашиглахаа мэддэг хүнд стресс тустай
· Бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ
· Карьерын уналтаас эргэн сэргэх нь
· Дотоод нөөцөө нээхүй
· Ноцтой хэлэлцээр
· БОНУС: Гэмтлийн дараах өсөлт хөгжил ба даван туулах чадавх
“HBR’s 10 Must Reads” цуврал бол дэлхийн тэргүүний эрдэмтэн судлаачдын Harvard Business Review сэтгүүлд хэвлүүлж байсан бүх цаг үеийн шилдэг нийтлэлийн эмхэтгэл юм. Энэхүү цуврал бол туршлагатай захирал, шинэхэн менежерийн хэн хэнд нь үр өгөөжөө өгөх зөвлөгөө мэдээллийн баялаг сан билээ.